Showing posts with label Төгс Хүчит Бурханы Чуулган видеонууд. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурханы Чуулган видеонууд. Show all posts

2018/11/13

Сайн мэдээний шилдэг богино хэмжээний кино “Гурван-өөрөө сүм бол миний халхавч” (Монгол хэлээр)



Сайн мэдээний шилдэг богино хэмжээний кино “Гурван-өөрөө сүм бол миний халхавч” (Монгол хэлээр)
Нэг удаа, шөнө дүлээр Хятадын Коммунист засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганы олон Христэд итгэгчийг нэг газраас баривчилжээ. Энэ хэрэг тэр хавьдаа ихээхэн үймээн шуугиан дэгдээв. Үүнээс болж Гурван-Өөрөө Сүмийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөнө. Зүүний Аянга Хятадын Коммунист засгийн газрын хэрцгий дарангуйлал, шахалт хавчлагаас болж зовж шаналсан гэж зарим хүн итгэж байлаа. Зүүний Аянгад итгэх нь хэтэрхий аюултай, харин Гурван-Өөрөө Сүмд итгэх нь хамгийн аюулгүй. Тэд зовлон бэрхшээл туулахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалд орж чадна. Зүүний Аянга нь гарцаагүй үнэн зам боловч үүнтэй тулгардаг шахалт хавчлага, баривчилгаа нь хэтэрхий харгис хатуу гэж бусад хүн итгэж байлаа. Хэрвээ итгэх юм бол нууцаар итгэсэн нь дээр гэж тэд боддог байв. Хятадын Коммунист засгийн газар унах цагт тэд Төгс Хүчит Бурханд ил тод итгэх боломжтой гэж боддог. Зарим хүн Зүүний Аянгыг судалсан боловч Зүүний Аянга нь амьдрал, үхлийг үл харгалзан сайн мэдээ түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг бөгөөд Бурхан тэднийг магтана гэдэгт тэд итгэжээ. Гурван-Өөрөө Сүм дотор нуугдсан хүмүүс бол урсгал даган зорилгогүйгээр хөвж явдаг хулчгар хүмүүс бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход тохирохгүй гэж тэд боддог... Халуун хэлэлцүүлгийн дараа, ямар хүнийг Эзэн магтдаг болох мөн аймхай хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг бүгд ойлгож мэдэж чадсан болов уу?


2018/11/06

“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Шашны удирдагчдын Библийн тайлбарын тухай үнэнийг илчлэх нь



“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Шашны удирдагчдын Библийн тайлбарын тухай үнэнийг илчлэх нь
Шашны ертөнцийн пастор, ахлагч нар хүмүүст Библийг байнга тайлбарлаж, Библийг баримтлахад тэднийг хүргэдэг. Ингэснээрээ тэд Эзэнийг үнэхээр өргөмжилж, Түүнийг гэрчилж байна уу? Үүнийг хүмүүсийн дийлэнх нь ойлгодоггүй. Пастор хийгээд ахлагч нар Библи доторх хүний үгийг өргөмжилж, Эзэний үгийг орлуулж, үл ойшоохын тулд Библи доторх хүний үгийг ашиглаж, Библийг мухраар сүсэглэж, шүтэн мөргөхөд хүмүүсийг хөтөлдөг, ингэснээр Бурхан Өөрийн шинэ ажлыг хийх үед олон хүн, Библийн дагуу бие махбодтой болсон Бурханыг загалмайд цовдлох хэмжээнд зөвхөн Библийг мэддэг ба Бурханыг мэддэггүй. Энэ баримтад түшиглэх юм бол, шашны ертөнцийн пастор хийгээд ахлагч нар Библийг тайлбарлахдаа Эзэнийг үнэхээр өргөмжилдөг үү? Тэгвэл энэ богино хэмжээний видео танд үнэнийг илчлэх болно.


2018/11/01

Христийн суудлын өмнөх шүүлтийг туулж, амийг хүлээн авсан тухай гэрчлэлүүд (Монгол хэлээр)



“Тэнгэрийн хаанчлалын тухай миний мөрөөдөл” киноны клип: Христийн суудлын өмнөх шүүлтийг туулж, амийг хүлээн авсан тухай гэрчлэлүүд (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлснээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлсэн билээ. Агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажл эхлээд байна. Бурханы шүүлт, гэсгээлтийг бид яаж туулдаг вэ? Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсны дараа ямар цэвэрлэгээ, өөрчлөлтийг олж авах вэ? Бурханы талаарх ямар жинхэнэ мэдлэгийг сурч болох вэ?



2018/10/29

Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр)



Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр) 2000 жилийн өмнө, Эзэн Есүс золин авралын ажлыг хийх үедээ Иудейн шашны нийгэмлэгийн асар их гүжир гүтгэлэг, буруутгалыг амссан. Иудейн удирдагчид Ромын засгийн газартай хүчээ нэгтгэн Түүнийг загалмайд цовдолжээ. Эцсийн өдрүүдэд, махбодод эргэн ирсэн Эзэн Есүс—Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр Хятадад ирсэн. Тэрээр энэ удаад мөн л Хятадын Коммунист засгийн газар хийгээд шашны ертөнцийн улангассан буруутгал, дарамт, баривчилгаатай нүүр тулж байна. Төгс Хүчит Бурханы Чуулганыг шүүж, гутаан доромжилдог, олны дунд ихээр тархсан цуурхал, буруу ташаа ойлголтууд нь тоймгүй олон итгэгчдийн нүдийг таглаж, тэднийг хянадаг үл үзэгдэгч урхи зангатай адил юм. Эмгэнэлт түүх ийнхүү давтагдаж байна... Энэ киноны баатар нь тоо томшгүй олон итгэгчийн нэг юм. Тэрээр эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг анх сонссон ч ХКН-ын засгийн газар болон шашны удирдагчдын цуурхалд автан будилжээ. Тэрээр урхидуулж, өөрийн төөрөгдөлдөө будилдаг... Хэд хэдэн удаагийн хүчтэй мэтгэлцээний дараа, Төгс Хүчит Бурханы үг үнэнийг ухаарахад түүнийг хөтөлж, тэр эцэст нь цуурхлын цаадах бодит баримтыг нэвт харж чаддаг. Тэрээр урхи зангыг сэт цохиж жинхэнэ Бурханы илрэлтийг нүдээр хардаг... Анхны видео линк: Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр)


2018/10/27

Христийн чуулганы кино “Үхлийн савраас” Бурхан надад хоёр дахь амийг өгсөн (Монгол хэлээр)



Христийн чуулганы кино “Үхлийн савраас” Бурхан надад хоёр дахь амийг өгсөн (Монгол хэлээр)
Лиу Жен бол 78 настай, хөдөөний энгийн гэрийн эзэгтэй. Бурханд итгэснийхээ дараа Түүний үгийг уншиж, Түүнийг магтсан дуу дуулж, ах эгч нартайгаа байнга цуглаж, үнэний талаар нөхөрлөл хийхээс тэр зүйрлэшгүй баяр жаргалыг мэдрэх болсон юм... Гэвч сайн зүйл хэзээ ч удаан үргэлжилдэггүй. Тэрээр өөрийг нь аймшигтай хэцүү байдалд оруулсан Хятадын Коммунист Намд баривчлагдаж, хавчигддаг. Цагдаа түүнийг гурван удаа хэсэг дээрээ аваачин байцаасан бөгөөд дахин Бурханд итгэхгүй байхыг анхааруулдаг. Тэд түүнийг ажиглаж, айлган сүрдүүлэхийн тулд гэрт нь очдог. Хятадын Коммунист Намын дарамтын дор нөхөр, хүү, бэр нь түүнийг Бурханд итгэхийг эсэргүүцэж, хязгаарладаг. Энэ зовлонгийн үеэр тэр Бурханд үнэхээр итгэж, найдсан ба Бурханы үг түүнд итгэл, хүч чадал өгч, хавчилт шахалт, гай зовлонгийн дунд хатуу зогсох боломж олгосон юм. Зовлон нь туйлдаа хүрч арга мөхөстөх үедээ тэр Бурханаас яаралтай туслахыг гуйдаг. Тэр түүний залбирлыг сонсоод түүнд зам нээж өгдөг. Нэг орой тэр гэнэт ухаан алдаад, сэрдэггүй. Эмч, түүнийг аварч чадахгүй, түүнээс хагацахад бэлд гэж гэр бүлийнхэнд нь хэлдэг, гэвч 18 цагийн дараа тэр гайхалтай сонин байдлаар ухаан ордог. Төгс Хүчит Бурханы энэхүү ид шид түүний эргэн тойрныхныг гайхшруулж, түүнд шинэ зам нээдэг. ... Энэ явдлын дараа хүний амьдрал тодорхой биш—бидний хэн ч амьдралаа хянадаггүй—зөвхөн Бурхан хүний хувь заяаг захирч, бидний амь, үхэл, аз, азгүйтэл зэргийг гартаа барьдгийг тэр ойлгосон юм. Тэр бас биднийг хамгаалж, туслахад бэлэн байдаг ба бид зөвхөн Түүнд л итгэж, найдаж болно!


2018/10/25

Бурхан бол миний хүч “Дүн өвлөөр” Христэд итгэгчийн ялгуусан гэрчлэл (Монгол хэлээр)



Бурхан бол миний хүч “Дүн өвлөөр” Христэд итгэгчийн ялгуусан гэрчлэл (Монгол хэлээр)

Хань Лу бол Хятадын эх газар дахь Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч юм. Тэр Бурханд 10 гаруй жил итгэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг туулж мэдэрсэн юм. Тэр зарим үнэнийг ойлгодог бөгөөд зөвхөн эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханаар дамжуулан хүн нүглээсээ чөлөөлөгдөж, утга учиртай амьдрах боломжтой болно гэдгийг мэддэгойлгодог. Тэр Төгс Хүчит Бурханыг дагахын тулд бүхнийг орхисон бөгөөд, газар сайгүй явж эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг гэрчилжээ. Гэвч шашингүйн үзэлт улс төрийн нам болох ХКН-ын засагладаг Хятадад шашин шүтэх эрх чөлөө гэж байдаггүй ажээ. ХКН-ын засгийн газар гэр чуулгануудыг бүр мөсөн хориглох нууц баримт бичгүүд гаргаж, Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхан хавчжээ. Хань Лу болон бусад итгэгчдийг ХКН-ын цагдаа нар ажиглаж, мөрдөн, улмаар баривчилсан байна. ХКН-ын цагдаа нар чуулганы сан хөмрөгийг нь цөлмөх, чуулганы илүү олон удирдагчдыг барих зорилгоор Хань Луг хэрцгийгээр эрүүдэн шүүсэн бөгөөд цуу яриа, төөрөгдлөөр түүний тархийг угаах, гэр бүлийнхнийг нь ашиглан түүнийг буулгаж авах болон бусад жигшүүртэй арга ашиглан Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг оролджээ... Өвдөж, сул дорой байхдаа Хань Лу Бурханд найдаж, Бурханд залбирч, Бурханы үгийн заавраар Сатаны бүх мэхийг ялган таньсан юм. Тэр эрүү шүүлт дор олон байцаалтыг давж, ХКН-ын төрөл бүрийн цуу яриа, төөрөгдлийг хүчирхгээр няцаасан байна. ХКН-ын хяхалт хавчлагын гашуун орчинд гайхамшигтай, цуурайтсан гэрчлэл хийгджээ. Анхны видео линк: Бурхан бол миний хүч “Дүн өвлөөр” Христэд итгэгчийн ялгуусан гэрчлэл (Монгол хэлээр)

2018/10/23

Эзэн хаалга тогшиж байна. Та нар Эзэний дуу хоолойг таньж чадах уу? (1)



“Хаалга тогшиж байна” киноны клип: Эзэн хаалга тогшиж байна. Та нар Эзэний дуу хоолойг таньж чадах уу? (1) Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10: 27) хэмээн хэлсэн. Мэдээж Эзэн эргэж ирээд Өөрийн хонийг хайж үгээ хэлж байгаа. Эзэний ирэлтийг хүлээнгээ Христэд итгэгчдийн хийх хамгийн чухал зүйл бол Эзэний дуу хоолойг сонсохоор хичээх явдал юм. Гэхдээ хүн яаж Эзэний дуу хоолойг таньж чадах вэ? Бурханы дуу хоолой болон хүмүүсийн дуу хоолойн хооронд ямар ялгаа байдаг вэ?
Анхны видео линк: Эзэн хаалга тогшиж байна. Та нар Эзэний дуу хоолойг таньж чадах уу? (1)

2018/10/21

“Дөнгөө эвдээд гүй” киноны хэсэг: Дөнгөнөөс гарч, үнэн замыг судал



“Дөнгөө эвдээд гүй” киноны хэсэг: Дөнгөнөөс гарч, үнэн замыг судал

Ли ахлагч шашны пасторуудын үгэнд сохроор итгэсний уршгаар Бурханы бүх ажил ба үг Библид бичигдсэн бөгөөд Библиэс гадуурх юу ч Бурханы ажил ба үг байх учиргүй хэмээн боджээ. Ли өөрийнх нь хийх ёстой зүйл бол Библийг л мөрдөх явдал бөгөөд Эзэнийг дахин ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж боддог байлаа. Тиймээс Ли эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг анхаарч үзсэнгүй. Нэгэн тохиолдлоор хамтран зүтгэгч Лин ахлагч Зүүний Аянгыг жил гаруй судалж ирсэн тухай Ли ахлагч олж мэднэ. Лин ахлагчтай нөхөрлөх замаар Ли ахлагч өөрийнхөө, шашны пасторуудад урхидуулж, дөнгөлүүлсэн байсан хөөрхийлөлтэй үнэнийг ойлгох болов. Эцэст нь Ли ахлагч эдгээр дөнгийг таягдан хаяж, Зүүний Аянгыг хамтдаа эрж хайн, судлахад үлдсэн хамтран зүтгэгчдээ манлайлна.


2018/10/17

Бурханы дуу хоолой | “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой” | Уран уншлага



Бурханы дуу хоолой | “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг амархан биш. Бурханы харж байгаагаар хэрвээ чи зөвхөн мэдлэгтэй боловч Түүний үгийг амиа болгохгүй бол; хэрвээ чи зөвхөн өөрийн мэдлэгтээ баригдаж, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй эсвэл Бурханы үгийг амьдран харуулж чадахгүй байгаа бол энэ нь чамд одоог хүртэл Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл байхгүй байгаагийн баталгаа бөгөөд чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ Түүнийг мэдэж авах; энэ нь хүний эрж хайх эцсийн зорилго юм. Чи Бурханы үгийг амьдран харуулахад хичээл чармайлтаа зориулах ёстой, ингэснээр тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж болох юм. Хэрэв чи зөвхөн хоосон онолын мэдлэгтэй бол Бурханд итгэх итгэл чинь хий дэмий болох болно. Чи зөвхөн Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой. ”

2018/10/15

Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Нэгдүгээр хэсэг



Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Нэгдүгээр хэсэг

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй....Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба аливаа зүйлсийн өөрчлөлтүүдийн дагуу Өөрийн хамгийн бодит ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх нь өвчтэй хүнд эм бичиж өгөхтэй адил; Тэр Өөрийн ажлыг хийх зуураа ажигладаг; Өөрийн ажиглалтынхаа дагуу Тэр ажилладаг. Өөрийн ажлын үе шат болгонд Тэрээр Өөрийн мэргэн ухаанаа илэрхийлэх, Өөрийн арвин ур чадвараа илэрхийлэх чадвартай; Тэрээр тухайн эрин үеийн ажлын дагуу Өөрийн асар их мэргэн ухаан, асар их эрх мэдлээ илчилдэг ба эдгээр эрин үеүдийн турш Түүгээр буцаан авчруулсан ямар ч хүмүүст Өөрийн бүхий л зан чанарыг харах боломжийг олгодог. Тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж, эрин үе болгонд хийгдэх ёстой ажлын дагуу Өөрийн хийх ёстой ажлаа биелүүлдэг; Сатан тэднийг завхруулж чадахааргүй түвшний дагуу Тэр хүмүүсийн хэрэгцээг хангадаг.”

2018/10/13

Ариун Сүнсний үг | “Чи хэнд үнэнч вэ?” | Уран уншлага



Ариун Сүнсний үг | “Чи хэнд үнэнч вэ?” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр та нар өөрсдийн эргэн тойронд байх хайртай хүмүүсээ болон өөрт таалагддаг зүйлсийг боддог. Тэд бүгд та нарын зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхиж байгаагүй. … Та нар өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь хөвгүүд болон охиддоо үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр сууриндаа эсвэл эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Та нар өөрсдийн үнэнч зүйлсээс хэзээ ч залхаж, ядардаггүй; үүнээс ч илүүтэйгээр та нар өөрсдийн үнэнч байх зүйлсийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс чиний хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ та нарт тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр сонголт байдаггүй; зарим нь өөрсдийнхөө хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсэд өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй.”

2018/10/11

Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага



Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх ёстой ажлаа хийх боломжгүй байх болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнд хүндлэл, айдас үзүүлэх боломжгүй байх ба оронд нь харин жишимгүй хуумгай байдал, булзаарал, түүгээр ч үл барам засаршгүй доромжлолыг л үзүүлэх болно. Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг ч үл тоомсорлодог нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно. Тийм зөрчил нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлэхтэй адилхан бөгөөд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийн эсрэг үйлдсэн гэм буруу болдог. Бурханы мөн чанарыг мэдсэнээр Түүний зан чанарыг ойлгодог бөгөөд Бурханы зан чанарыг ойлгохын хамтаар захиргааны зарлигийн талаар ойлголттой болдгийг одоо чи ухаарах учиртай. Мэдээж, захиргааны зарлигийн олон нь Бурханы зан чанарыг товч дурддаг боловч Түүний зан чанарыг тэдгээрт бүхэлд нь илэрхийлдэггүй. Иймд та нар Бурханы зан чанарын талаарх өөрсдийн ойлголтыг илүү нэг алхам гүнзгийрүүлэх хэрэгтэй.” Анхны видео линк: Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага


2018/10/10

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?




Холбогдолтой Бурханы үгс:

Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн

2018/10/09

Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага



Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй.”

Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага

2018/10/05

( 5·28 ) Жаоюаний хэргийг шүүсэн Коммунист Намын шүүх хурлын ард ямар булхай нуугдаж байна вэ?



Христийн смүийн кино “Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: 5-р сарын 28-ны Жаоюаний хэргийг шүүсэн Коммунист Намын шүүх хурлын ард ямар булхай нуугдаж байна вэ? Хятад болон дэлхий дахиныг цочроосон Шаньдун дахь 5-р сарын 28-ны Жаоюаний хэргийн дараа, ХКН шүүхээр уг хэргийг шийдэх үед сэжигтнүүд өөрсдийгөө Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд биш гэдгээ тун тодорхой мэдүүлсэн билээ. Гэвч ХКН тэднийг Төгс Хүчит Бурханы Чуулганд харьяалагддаг хэмээн зүтгэсээр байсан юм. Тэдний сэдэл юу байв? Энэ хэргийн ард ямар булхай нуугдаж байна вэ?

2018/09/27

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэрийн утга учир (Монгол хэлээр)



“Ехова”, “Есүс” нь Хуулийн ба Нигүүлслийн эрин үе дэх Бурханы нэрс бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болно гэдгийг Илчлэл номд эш үзүүлжээ. Яагаад Бурхан эрин үе бүрт өөр өөр нэрээр дуудагддаг вэ? “Ехова”, “Есүс” гэсэн хоёр нэрний утга учир юу вэ? Энэ богино хэмжээний видео танд нууцыг дэлгэн үзүүлэх болно. Түүний нэр нь Ван Хуа, тэр эмэгтэй Өмнөд Хятадад гэр сүмийн номлогч. Эзэнд итгэж эхэлснээс хойш тэрээр Библид Бурханыг Хуучин Гэрээнд Ехова, Шинэ Гэрээнд Есүс гэж дууддаг болохыг олж мэдсэн. Яагаад Бурхан өөр өөр нэртэй байдаг вэ? Ван Хуа үүнийг маш их гайхдаг байв. Тэрбээр Библиэс хариулт олох гэж оролдсон боловч нууцыг ойлгосонгүй .... Гэвч аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдсөн болохоор Есүс ганцаараа Аврагч мөн бөгөөд Есүсийн нэрийг дагавал бид тэнгэрийн хаанчлалд өргөгдөх болно гэдэгт тэр бат итгэдэг. Гэсэн хэдий ч нэг өдөр Ван Хуа сэрдхиймээр мэдээ сонсов: Бурханы нэр өөрчлөгдсөн! Үүний дараа түүний зүрх сэтгэл тайван байхаа больсон ...

2018/09/23

Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү? “Хэн миний Эзэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр)



Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү? “Хэн миний Эзэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр) Лиу Жижунг бол Хятадын нэгэн бүс нутгийн гэр чуулганы ахлагч. Тэр 30 гаруй жил итгэгч байсан бөгөөд “Библи Бурханы онгодыг хүртсэн” “Библи Бурханыг төлөөлдөг, Бурханд итгэх нь Библид итгэх, Библид итгэх нь Бурханд итгэх явдал” гэдэгт байнга бат зогсдог. Түүний зүрх сэтгэлд Библи бол хамгийн чухал зүйл. Библийг хүндэлж, сохроор итгэдэгээс болж тэр хэзээ ч эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг эрэлхийлж, харж байсангүй. Нэгэн өдөр, итгэгчдийг Төгс Хүчит Бурханы үгийг онлайнаас уншихыг хориглосноор түүнд Төгс Хүчит Бурханы чуулганы номлогчидтой учрах боломж гарсан юм. Үнэний талаар ширүүн мэтгэлцээн болсны дараа эцсийн дүнд тэр Библи болон Бурханы хоорондын харилцааг тодорхой харж чадсан уу? Христ бол үнэн, зам, амь гэдгийг ойлгохын тулд тэр Библиэс холдож чадав уу? Тэр Бурханы өмнө өргөгдөх үү? Анхны видео линк: Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү? “Хэн миний Эзэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр)

2018/09/21

Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр)



Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр) Жэн Шинмин бол дал дөхөж яваа настан, үнэн сүсэгт Христэд итгэгч. Эзэнд итгэдгээсээ болоод тэр баривчлагдаж, найман жилийн ял авч байжээ. Тэр сулллагдсан ч, Хятадын Коммунист цагдаа түүнийг төвлөрсөн хяналтын байн жагсаалтанд байлгасаар байв. Ялангуяа, настай эр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөний дараа түүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, садаа болохын тулд цагдаа бараг өдөр бүр ирдэг байв. Жэн Шинминд гэртээ Бурханы үгийг унших арга байсангүй, гэр бүлийн гишүүд нь хүртэл түүний санаа зовнилыг хуваалцаж байв. Шинэ жилийн үдэш болж, настай эр юу болохыг үл мэдэн гэртээ Бурханы үгийг уншиж байлаа...

2018/09/19

Хятад дахь шашны хавчилт шахалтын он тоолол “Буруутан нь хэн бэ?” Баримтат кино (монгол хэлээр)



Хятад дахь шашны хавчилт шахалтын он тоолол “Буруутан нь хэн бэ?” Баримтат кино (монгол хэлээр) 1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар ролдсон юм. Энэхүү баримтат кино нь Бурханд итгэх итгэл болон өөрийн үүргийг биелүүлснийхээ улмаас ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, тамлуулж, зэрлэг харьцаанаас нь болж нас барсан Хятадын Христэд итгэгч, Зоу Хайжианы бодит туршлагыг дүрслэн үзүүлсэн. Зоу Хайжианыг нас барсны дараа түүний гэр бүлийг ч бас ХКН хянан цагдаж, заналхийлж, айлгаж байлаа. Тэд талийгаачид шударга ёсыг олж чадаагүйгээр үл барам ХКН-ын хавчилт шахалтын улмаас үймээн сандралд унасан билээ.

2018/09/17

Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ



Сайн мэдээний Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ Эзэний ирэхийг угтах тухайд, хуурамч Христүүдэд мэхлүүлэхээс айхдаа хаалгаа хаагаад ганцаараа хүлээдэг зарим хүн шашны ертөнцөд бий. Тэд хахах вий гэж эмээсээр гэдсээ өлсгөдөг бөгөөд “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24: 23-24). гэсэн үгтэй салахгүй зууралддаг. Эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг номлож буй эсвэл Эзэн эргэж ирснийг гэрчлэх хэнийг ч бай хуурамч гэж тэд боддог бөгөөд тийм хүмүүсийг сонсох, харах эсвэл харилцахаас эрс татгалздаг боловч Эзэний ирэхийг хэрхэн угтах талаар хайхрахгүй өнгөрдөг. Энэхүү бэсрэг хошин тоглолтын гол дүр нь тэдний нэг юм... Хэрвээ бид Бичвэрүүдийг буруу тайлбарлаж, Эзэний үгийг ташаа ойлгох мөн алдаатай ойлголтыг гөжүүдлэн дагаж мөрдөх юм бол өргөгдөх боломжоо гарцаагүй алдаж, Эзэнд хаягдах болно гэдгийг энэ бэсрэг хошин тоглолт бидэнд анхааруулж байна. Эзэний эргэн ирэхийг хэрхэн угтах өөрөөр хэлбэл БурханХристийны дуу хоолойг эрэлхийлэх, судлах, сонсоход анхаарч, хахаж цацахаас айсандаа гэдсээ өлсгөхгүй байх тухай Христэд итгэгчид бодож эргэцүүлэх хэрэгтэй юм.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...